Мал, мах, махан бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэгч
“Вайт групп” ХХК нь 17 жилийн турш Дорнод, Сүхбаатар нутгаас мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүн бэлтгэн дотоодын зах зээл болон экспортын эрхтэй үйлдвэрүүдэд тогтвортой нийлүүлж байна.

Найдвартай гарал үүсэл, тогтвортой нийлүүлэлт
“Вайт групп” ХХК нь анх 2008 оноос түүхий эд, 2010 оноос өнөөдрийг хүртэл мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүн бэлтгэх чиглэлээр дотоодын зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Манай компани Дорнод, Сүхбаатар аймгуудаас голчлон мал, мах бэлтгэлээ хийж, дотоодын хэрэглэгчдийн хэрэгцээ, зах зээл мөн экспортын эрхтэй үйлдвэрүүдэд бэлтгэн нийлүүлдэг.
Махны амт, чанарын хувьд судлаачид, хэрэглэгчдийн таашаал хүртсэн, эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн билээ.
Бойноос хадгалалт хүртэл бүрэн шогц үйлдвэр
2020 онд Чойбалсангаас зүүн 12 км-т ашиглалтад орсон, 2312 м² талбай бүхий орчин үеийн үйлдвэр.
Олон улсын стандартаар баталгаажсан
Хүнсний аюулгүй байдал, чанарын менежмент, эрүүл ахуйн стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн.
Бидний замнал · 2008–2025
- 2008
Түүхий эд бэлтгэж эхэлсэн.
- 2010
Мал, мах, махан бүтээгдэхүүн бэлтгэж дотоодын зах зээлд тогтвортой нийлүүлж эхэлсэн.
- 2014
Траст трейд, Мах импекс болон УБ-ын 10 орчим компанид мах нийлүүлж эхэлсэн.
- 2017
Чойбалсангийн сургууль, цэцэрлэг, Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвд нийлүүлэлт хийж эхэлсэн.
- 2020
Чойбалсангаас зүүн 12 км-т хоногт 500 бог, 300 бод төхөөрөх хүчин чадалтай шинэ үйлдвэр ашиглалтад оруулсан.
- 2021
Улаанбаатар хотын “Нөөцийн мах” бэлтгэх тендерт шалгарч амжилттай ажилласан.
- 2022
Дулааны аргаар мах боловсруулах жижиг цех байгуулсан.
- 2023
HACCP, HALAL стандартуудыг нэвтрүүлсэн.
- 2024
Дайвар бүтээгдэхүүн боловсруулах жижиг үйлдвэр ашиглалтад орсон.
- 2025
ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлж баталгаажсан.
Итгэлээ хүлээлгэсэн түншүүд
Хамтран ажиллахад бэлэн
Захиалга, хамтын ажиллагаа, нийлүүлэлтийн талаар бидэнтэй холбогдоорой.
